Бүрдүүлэх бичиг баримтын бүрэн бус жагсаалт
14-р зүйлд заасан бөгөөд виз мэдүүлгийн дэмжих бичиг баримтуудад дараах зүйлс багтана:
ШЕНГЕНИЙ ВИЗНИЙ МЭДҮҮЛЭГ МЭДҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТ
A.АЯЛЛЫН ЗОРИЛГОТОЙ ХОЛБООТОЙ БИЧИГ БАРИМТУУД
1. бизнесийн аялал хийх:
a) хүлээн авагч байгууллага эсвэл эрх бүхий байгууллагаас илгээсэн худалдаа, аж үйлдвэрийн эсвэл албан уулзалт, конференц эсвэл арга хэмжээнд урьж буй урилга;
b) ажлын болон худалдааны харилцаатай болохыг нотолсон бусад бичиг баримтууд;
c) шаардлагатай тохиолдолд үзэсгэлэн болон хурал зөвлөгөөнд оролцох тасалбарууд;
d) эдийн засгийн салбарын үйл ажиллагаа явуулдаг талаарх аж ахуй нэгжийн бичиг баримт;
e) виз мэдүүлэгчийн тухайн байгууллагад эрхэлдэг ажил, албан тушаалын талаар бичиг баримт;
2. сурах болон сургалтад хамрагдах зорилгоор аялах:
a) тухайн боловсролын байгууллагад элссэн гэрчилгээ, бакалавр эсвэл цааш суралцах – цааш суралцах мэргэжил – эсвэл онолын сургалтад хамрагдах талаар нотолсон байх;
b). оюутны үнэмлэх эсвэл үзэх хичээлүүдийг бататгах бичиг баримт;
3. аялал жуулчлал, хувийн зорилгоор зорчих:
a) орон байр, байрлах газартай холбоотой бичиг баримт:
— хүлээн авагч талаас ирүүлсэн урилга,
— аяллын явцад байрлах газрыг бататгасан холбогдох бичиг баримт (тухайн байрлах газраас олгоно), эсвэл тухайн газарт байрлах тухай нотолсон аливаа бичиг баримт;
b) аяллын маршруттай холбоотой бичиг баримт:
— зохион байгуулалттай аяллын захиалгын гэрчилгээ эсвэл төлөвлөсөн маршрутын талаар бататгах холбогдох бичиг баримт,
— дамжин өнгөрөх тохиолдолд: аяллын төлөвлөгөөний дагуу гуравдагч орны виз эсвэл нэвтрэх зөвшөөрөл; цааш аялахад шаардлагатай билет;
4. улс төр, шинжлэх ухаан, соёл, спорт, шашны болон бусад зорилгоор аялах тохиолдолд:
— арга хэмжээний үнэмлэх, (боломж харгалзан) урилга илгээгч байгууллагын нэр болон байрлах хугацааг тусгасан өргөдлийн хуудас эсвэл хөтөлбөрийн танилцуулга, аяллын зорилгыг тодорхойлсон холбогдох бичиг баримтууд;
5. Албан ёсны айлчлал
албан ёсны төлөөлөгчдийн айлчлал хийх тохиолдолд, гуравдагч орны Засгийн газарт хандан аливаа нэг гишүүн орны нутаг дэвсгэрт уулзалт, зөвлөгөөн, хэлэлцээр, солилцооны хөтөлбөр болон Засгийн газар хоорондын байгууллагуудын явуулж буй арга хэмжээнд оролцох урилга илгээсэн:
— дээрх арга хэмжээнүүдэд оролцохоор гишүүн орны нутаг дэвсгэр рүү зорчих албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүний нэг болохыг нотолсон захидал холбогдох гуравдагч орны эрх бүхий байгууллагаас, албан ёсны урилгын хуулбар;
6. эрүүл мэндийн шалтгаанаар аялах тохиолдолд:
— аливаа эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх болсон шалтгаан, мөн эмчилгээний зардлыг барагдуулахад шаардагдах төлбөрийг баталгаажуулсан албан ёсны бичиг баримтыг тухайн эрүүл мэндийн байггуулага олгоно.
HU L 243/30 Европын Холбооны Албан ёсны Хуудас 2009.9.15.
B. ВИЗ МЭДҮҮЛЭГЧ НЬ ГИШҮҮН ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙГ ОРХИХ ТАЛААР НОТОЛСОН БИЧИГ БАРИМТУУД
1. буцах эсвэл тойрон аяллын билет;
2. оршин суугаа улс дахь санхүүгийн баталгаа;
3. хөдөлмөр эрхэлдэг талаарх нотолгоо: банкны дансны хуулга;
4. үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ;
5. оршин суугаа улсдаа амьдарч буй байдал: Хамаатан садны харилцаа; мэргэжлийн статус.
C. ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН ГЭР БҮЛИЙН БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ БИЧИГ БАРИМТУУД
1. эцэг эхийг орлогч эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрөл (насанд хүрээгүй иргэн ганцаар аялах тохиолдолд);
2. хүлээн авагч тал/урилга илгээгчтэй гэр бүлийн холбоотой болохыг нотолсон бичиг баримт, гэрчилгээ.
Виз гарахын өмнө онгоцны билетийг худалдан авахгүй байхыг бид анхааруулж байна. Элчин сайдын Яам нь цаг хугацаатай холбоотой болзошгүй асуудлуудаас үүссэн зардлыг хариуцахгүй.
Англи хэл дээрх мэдээллийн менежментийн мэдээлэл: https://konzinfo.mfa.gov.hu/en/data-protection